Москва хот өнгөрсөн амралтын өдөр өнгө өнгийн салютанд 862 жилийн ойгоо тэмдэглэх үеэр Улаан талбайд “Спасскийн цамхаг” цэргийн үлээвэр хөгжмийн наадам боллоо. Нээлтийн концертод бөмбөрийн хүчтэй цохилт, романс, Мирей Матьегийн дуулсан “Хар нүдэн” дуу, “Битлз” хамтлагийн бүхэнд танил болсон аялгууг сонсох боломжтой байлаа.