Оросын автомашины үйлдвэрлэлийн томоохон нэгдэл “КАМАЗ” компани сар завсарласны эцэст үйлдвэрлэлийн гол шугамаа өнөөдөр дахин ажиллууллаа. Тус компани долоо хоногт 4 хоног ажиллах бөгөөд хямаралтай холбоотойгоор захиалга буурсан байна. Энэ жил тус компани 28 мянга орчим автомашин зарах бодолтой байгаа нь өнгөрсөн жилийнхээс 40 хувиар бага байна. Хүнд ачааны тэрэг үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэх компанийн нэг нь “КАМАЗ” компани юм. 96 аж ахуйн нэгжийг нэгтгэдэг тус компанид 50 мянга орчим хүн ажилладаг юм.