Атомын эрчим хүчний асуудлаарх олон улсын агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийг дахин хэлэлцэж байна. Вена хотноо өнөөдөр нээгдэж байгаа Удирдах зөвлөлийн чуулганаар энэ асуудлыг оруулна. 35 орны төлөөлөгч цуглах хуралдааны өмнөхөн Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад Тегеран цөмийн сэдвээр “зургаагийн” зуучлагчтай шударга, нээлттэй яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгааг зарлалаа. Иран МАГАТЭ-тай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ хэмээн тэр хэллээ. Үүний зэрэгцээ Ахмадинежад Иран энхийн зорилгоор атомыг ашиглах эрхийн тухай дахин мэдэгдсэн юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн, Герман улс “зургаагийн” зуучлагч ээлжит зөвлөлгөөний үеэр яриа хэлэлцээний ширээний ард Ираны асуудлыг шийдэх эрмэлзэлтэй байгаагаа баталсан юм.