Их Британи, Герман улс оны төгсгөлд Афганистаны асуудлаар олон улсын бага хурал зохион явуулахыг уриаллаа. Хоёр орны ерөнхий сайд Гордон Браун, канцлер Ангела Меркель нар НҮБ-ын ивээлд болсон форумд ийм санаачилга гаргажээ. Лондон, Берлин, Парис бага хурлаар Афганистаны аюулгүй байдлыг хангах хариуцлагыг төр засагт нь шилжүүлэх төлөвлөгөө боловсруулах ёстой гэж үзэж байна. Тус улсад байгаа гадаадын цэргийн тоог хорогдуулах анхны алхам юм. Афганистан дахь терроризмын эсрэг олон улсын эвсэл одоо бараг 100 мянга орчим хүн байна.