“Оросын дуу хоолой” радио 80 жилийнхээ ойгоор радиогийн түүхийг бүтээсэн хүмүүст зориулсан цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. “Оросын дуу хоолой” радиог сэтгүүлчдийн хүрээнийхэн кадрын дархан гэж нэрлэдэг. Энд мэргэжлийн анхны алхамаа хийсэн олон хүн нэрд гарсан мастерууд, оросын сэтгүүл зүйн “алтан өд” болжээ. “Оросын дуу хоолой” радиогоор дамжсан хүмүүс радио төдийгүй телевизийн одод болсон. Михаил Осокин тэдний нэг юм.  Москвагийн улсын их сургуулийн түүхийн ухааны факультетын төгсөгч Михаил Осокин тохиолдлоор сэтгүүл зүй, радиод орсон байна. Тэрээр 1975 онд их сургуулиа төгссөний дараа багшлах зам сонгосонгүй. Тэр үед гадаадад нэвтрүүлэг цацдаг радиод ажилладаг анд нөхөд нь түүнд сурвалжлагчийн хувьд хүчээ сорихыг санал болгосон юм. Тэгээд ч англи хэлний редакц хэлний мэдлэгтэй хүн хайж байсан юм. Михаил Осокин амьдралаа өөрчлөөд үзэхээр шийдсэн байна. Эзэмшсэн мэргэжлээсээ шууд татгалзсангүй, тэрээр хэдэн жилийн турш сэтгүүл зүйг академийн шинжлэх ухаантай амжилттай хослуулжээ. Түүгээр ч үл барам 1982 онд “Английн хязгааргүй эрхт засгийн үед (1600-1640) Английн Левантай хийж байсан худалдаа” сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтний эрдэм шинжилгээний зэрэг горилсон диссертаци хамгаалсан юм. Сэтгүүл зүйд шууд татагдсаныг хэлэх хэрэгтэй гэж Михаил Осокин ярьж байна:  Гадаадад нэвтрүүлэг дамжуулдаг учраас их сонирхолтой байсан. Хаалттай их хэмжээний мэдээг авах боломжтой байсан. Тухайлбал ЗХУ-ын талаар өрнөдийн радио станцууд юу ярьж байгааг барьж авах эсвэл дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээс иш татсан ТАСС-ын нягт хуудас зэргийг хэлж болно. “Таймс” сонин зөвлөлтийн гадаад худалдааны тухай бяцхан гүтгэлгийн тэмдэглэл байрлуулж байна” гэсэн өгүүлбэр уншиссанаа санаж байна. Хаалттай мэдээллийн уншигчдад ч шударга бус байсан тул энэ тэмдэглэлийг оруулаагүй байх. Хөгтэй явдал  ч олон тохиолдож байсан. Тухайлбал коммунист намын удирдагчдын янз бүрийн хурал эсвэл бүгд хурал дээр тавьсан илтгэлийн талаарх санал шүүмжлэлийг цуглуулж байсан. Соёлын зүтгэлтнүүдийн тухайд бүх зүйл хэвийн байсан. Тэнд бүгд хүлээн зөвшөөрсөн ижилхэн хүмүүс байсан. Гудамжинд яваа хүмүүсийн санал сэтгэгдлийг цуглуулахад бэрх байсан. Тэгэхлээр нь бид анд нөхдийнхөө ярьсныг “ард түмний хоолой” болгон бичиж байлаа. Зарим нь сайшааж, зарим нь эргэлзэж байсан. Эргэлзэхийг нь хүлээн зөвшөөрсөн. Зөвлөлтийн цэрэг Афганистанд орох үед радиод хүнд үе тохиосон гэж Михаил Осокин ярьж байна. Тэр үед либерализм дуусч, эргэлзэхийг хориглож байсан. Энэ амаргүй үед улс орон болоод гадаадад нэвтрүүлэг дамжуулдаг радиогийн хувьд радиогийн хамт олон бидний бахархал болсон хүмүүс, тэдний үйлдлийг санаж байна. Афганистанд болж байгаа шударга мэдээллийг дамжуулж байсан өөрийн гэсэн баатар байсан гэж Михаил Осокин ярив:  Манайд Владимир Данчев гэгч нэвтрүүлэгч ажиллаж байсан. Одоо тэр хүнийг хэрхэснийг мэдэхгүй юм. Энгийн залуухан хүн байсан. Тэрээр нэг өдөр Афганистаны талаар зөвлөлтийн суртал ухуулгаас тэс өөр мэдээлэл эфирээр уншиж эхэлсэн. Зөвлөлтийн цэрэг хохирол амсаж байгаа Афганистанд байдал хүнд байгаа тухай тэр нэвтрүүлсэн. Тэр дур зоргоороо аашилсныг тохиолдлоор олж мэдсэн юм. Москвагийн радиогоор үе үе давтагддаг сонин мэдээг “Америкийн дуу хоолой”, Би-Би-Си компани хэлэлцэж эхэлсэн юм. ЗХУ-ын төр засгийн байр суурь өөрчлөгдөж, тэд Афганистан дахь хохирол, алдаагаа хүлээн зөвшөөрч эхэлж байгаа юм биш биз? хэмээн асуух болсон юм.  Харамсалтай нь нэвтрүүлэгчийг бусдад сануулга болгох үүднээс ажлаас халсан гэж Михаил Осокин дурсаж байна.
Сэтгүүлч хэдэн жилийн дараа түүхэнд орсон үйл явдлын гэрч болсон юм. Германы нисэгч Матиус Рустомын жолоодсон “Цессна” хөнгөн нисэх онгоц 1987 оны 5-р сарын 28-нд Улаан талбайд газардсан юм. Герман залуу Улаан талбайд газардсаны дараа гарын үсгээ тарааж, 10 минутын дараа түүнийг баривчилсан байна. Тэр үед энэ байдал их шуугиан дэгдээсэн юм. Зөвлөлтийн пуужингийн довтолгооноос хамгаалах систем нисэх онгоцыг нэвтрүүлж, бүр нийслэлийнхээ төвд буулгаж ээ? Хэмээн шуугиж байсан гэж Михаил Осокин инээмсэглэв. Тэр үед “Оросын дуу хоолой” радиогийн цонхоор Улаан талбайн Васильевскийн пуск (одоо энэ хэсгийг шинэ барилгууд хаасан) харагддаг байсан тул бид холоос бүгдийг ажиглаж байсан:  Эхлээд кино авч байна гэж бодсон. Нисэх онгоц жижигхэн гүүрэн дээр бууж байгааг цонхоор харсан. Дараа нь гадаадын радио компаниуд герман залуу Руст Москвад нисч ирж, Улаан талбайд газардсан тухай дамжуулав. Үнэхээр инээдэмтэй байсан. Тэгэхлээр бид түүхэн үйл явдлын гэрчүүд болсон.
Өнөөдөр Михаил Осокин оросын телевизийн од. Тэрээр Рен ТВ телевизийн сувгаар нэрд гарсан мэдээний хөтөлбөрийг хөтөлдөг юм. Харин гадаадад нэвтрүүлэг дамжуулдаг радиогийн тухайд амьдралынхаа сайхан мөчүүдийн нэг хэмээн дурсдаг. “Сайн хамт олонд орохоор тэр үеийн аливаа ялзарлыг ямагт сөрөн зогсох боломжтой байдаг. Тэр үед үнэхээр сайхан хамт олон бүрдсэн байсан” гэж Михаил Осокин ярьж байна. “Оросын дуу хоолой” радио өнөөдөр 80 нас хүрлээ. Тус радио ойгоороо анх удаа орос хэлээр нэвтрүүлэг цацдаг радио станцын олон улсан наадам зохион явуулахаар шийдсэн юм. Энэ наадам 11-р сарын эхэнд болох бөгөөд түүнд гадаадад орос хэлээр нэвтрүүлэг цацдаг бүх радиог урьж байна.
<сонсох>