Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан ёслолын арга хэмжээнд оролцсон Оросын олон зочдын дунд Сибирийн цэргийн тойргийн төлөөлөгчид байлаа. Цэргийн тойргийн командлагч, хурандаа-генерал Александр Постников төлөөлөгчдийг тэргүүлж байв. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев болон Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарын хамт төлөөлөгчид тус тойргийн засвар-сэргээх ажлын батальон оролцож байгаа “Дархан-2” орос-монголын хамтарсан сургалт болж байгаа газар очсон юм. Энэ сургалт 9-р сарын 15 хүртэл үргэлжилнэ. Төлөөлөгчид Халх голын эрэг орчимд байлдааны ажиллагаа болсон газар очжээ. Энд Дорнод аймгийн ахмад дайчид, олон нийт, залуустай олон тооны уулзалт зохион байгууллаа. Цэргийн төлөөлөгчид зөвлөлт, монголын амь үрэгдсэн цэргийн хөшөөнд цэцэг өргөв. Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид сэргээн засварлах ажилд оролцсон байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй харилцаа тогтоох асуудал эрхэлсэн цэргийн тойргийн командлагчийн туслах хурандаа Валерий Щербланин ийнхүү ярилаа. Түүнтэй манай сурвалжлагч Ольга Павлович холбогдсон юм.
Ёслолын ажиллагаа болохоос сарын өмнө манай тойргийн 30 цэргийн албан хаагч ОХУ-ын засгийн газрын шийдвэрээр Халх голын нутагт оршиж байгаа хөшөө, дурсгалыг сэргээн засварласан юм. Цаг хугацааны явцад хөшөө дурсгалын зарим хэсэг сүйдэж, гэмтсэн юм. Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид 12 объектыг сэргээн засварласнаас 6 нь томоохон хэмжээний хөшөө дурсгал байсан. Орос-монголын комисс Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчдын гүйцэтгэсэн засварын ажлыг өндөр үнэлж, тэдэнд талархасан юм. Монгол улсад есөн өдөр айлчлах төлөвлөгөө бүрэн хэрэгжсэн гэж цэргийн тойргийн командлагчийн туслах манай сурвалжлагчид хэлжээ. Хурандаа Щебланин ярихдаа: Айлчлалын үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, тус улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай ажлын уулзалт хийж, өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэв. Тухайлбал цэргийн болон цэрэг техникийн хамтын ажиллагаа, цэргийн боловсон хүчнийг хамтран бэлтгэх арга хэмжээ, соёлын солилцооны асуудлыг хэлэлцэв. 2010 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн. Цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ямар тодорхой арга хэмжээ багтсан бэ? хэмээн манай сурвалжлагч хурандаа Щебланинаас асуулаа.  Үүний зарим хэсгийг бид мэдээлэх боломжгүй. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нээлттэй зүйлийг өгүүлье. Дархан 1 болон Дархан 2 сургалтыг сүүлийн хоёр жил зохион байгуулж байгаа бөгөөд үүнийг үргэлжлүүлнэ хэмээн яриа хэлэлцээний үеэр тэмдэглэсэн юм. Энэ нааштай үр дүн өгч байна. Үүнээс гадна Монголын цэргийн албан хаагчдын удирдах бүрэлдэхүүн Сибирийн цэргийн тойрогт болж байгаа сургалт, бусад төрлийн байлдааны бэлтгэл ажиллагаанд оролцох, мөн түүнчлэн Сибирийн цэргийн тойргийн командлалын бүрэлдэхүүн монголын армийн сургалтад оролцох нь үр нөлөөтэй болохыг хүлээн зөвшөөрсөн. Соёлын солилцооны хэмжээг тодорхойлсон. Цэргийн албан хаагчдын амралт, Орос улсын Сибирийн бүс нутаг, мөн Монгол улсад концерт тоглох цэргийн уран бүтээлчдээ солилцоно. Оросын иргэд Монголд, харин монголчууд манай цэргийн сувилалд амарна. Дээр дурдсан бүхнийг нэг бус жил хэрэгжүүлж байгаа ч, бид гэрээний хүрээ, түүний хэмжээ, зохион явуулах журам зэргийг тодруулсан юм. 2010 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд хараахан гарын үсэг зураагүй бөгөөд зарим асуудал нь Сибирийн цэргийн тойргийн бус харин ОХУ-ын Батлан хамгаалахын онцгой эрх юм. Үүнийг ойрын үед хэрэгжүүлнэ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийттэй харилцаа тогтоох асуудал эрхэлсэн Сибирийн цэргийн тойргийн цэргийн командлагчийн туслах Валерий Щелбанинтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.