Эрчим хүчний сайд Сергей Шматкогийн тэргүүлсэн оросын төлөөлөгчид Иракт нефтийн орд газрыг боловсруулахад оролцох асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр тус улсыг зорилоо. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Оросын нефтийн томоохон компанийн нэг ЛУКОЙЛ компанийн удирдлага багтжээ. Тус компани 11-р сард Баруун Курна-2 орд газрыг боловсруулах тендерт оролцох бодолтой байна. Басра хотоос 100 км зайд орших, дэлхийд томоохонд ордог энэ орд 6 тэрбум баррелийн нөөцтэй юм. Оросын ЛУКОЙЛ болон америкийн ConocoPhillips компани орд газрыг эзэмшихээр гэрээ байгуулсан ч, Багдад 1997 онд үүнийг цуцалжээ. Ирак 6-р сард анхны тендер зарлаж, Британийн эрчим хүчний ВР компани, хятадын CNPC компани Румейла асар том орд газрыг боловсруулах гэрээ байгуулсан юм.