ЮНЕСКО-ийн шинэ ерөнхий захирлыг сонгох тус байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн чуулган өнөөдөр Парис хотноо нээгдэж байна. ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Александр Яковенко энэ албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэг юм. Австри, Литва, Болгар, Алжир, Египетийн төлөөлөгчид нэр дэвшигчдийн дунд байна. Одоогийн ерөнхий захирал Китиро Мацуурын бүрэн эрхийн хугацаа 11-р сард дуусана. Боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал хариуцсан НҮБ-ын байгууллага болох ЮНЕСКО 1945 онд байгуулсан юм. Улсын төлөөллийн тоогоор тус улс өнөөдөр олон улсын байгууллагуудаас тэргүүлж байна. Тус байгууллагад оролцогч 193 орон, холбооны зургаан орон багтдаг.