“Хүн болон тэнгис” телевизийн хөтөлбөр, киноны наадам 10 жил завсарласны эцэст өнөөдөр Владивосток хотод нээгдлээ. “Паллада” сургалтын дарвуулт онгоцоор дэлхийн тойройн аялсан Приморийн баримтат кино бүтээгчдийн ажлаар форумын хөтөлбөрийг нээсэн юм. Кино бүтээгч, далайчин зэргээс бүрдсэн шүүгчид 9-р сарын 10 хүртэл уралдааны 30 ажлыг үзэж, 9 төрөлд ялагчийг тодорхойлно. Калининградаас Владивосток хүртэл “тэнгисийн” бүх хотын телевизийн компаниуд бүтээлээ илгээсэн байна. Хятадын Суйфэньхэ хотоос дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдсэн орчуулагч бүсгүйн тухай “Галя ертөнцийн сахиусан тэнгэр” кино илгээсэн байна. Адены тохойд дээрмийн эсрэг тэмцэх 2008-2009 оны “халуун” сэдэв киночдын анхаарлын гадна байсангүй. “Хүн болон тэнгис” наадам хамгийн сүүлд 1999 онд болсон юм. Урьд тэнгисийн кино наадам олон улсын статустай байсан. Энэ наадамд Япон, БНСУ, Хятад улс баримтат киноны ажлаа илгээж байжээ.