“Форбс” сэтгүүлийн хувилбараар Оросын тамирчин Мария Шарапова дэлхийн хамгийн их цалинтай теннисчнээр шалгарчээ. Тэрээр мөрөө гэмтээж, мэс засал хийлгэсэн ч, Сanon, Colgate-Palmolive, Motorola, Nike, Tiffany болон Land Rover нэрд гарсан корпорацийн бараа таваарыг сурталчилж, 22,5 сая доллар олжээ. 22 настай тамирчин бүсгүй Unileve компанийн үсний шингэн саванг сурталчилж, 2 сая гаруй доллар олжээ. Дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн теннисчин, швейцарийн иргэн Рожер Федерер их хэмжээний шагнал хүртсэн байна. Тэрээр тэмцээний шагналын сангаас 36 сая долларын орлого олсон байна. Гуравдугаар байрт түүний гол өрсөлдөгч, испанийн иргэн Рафаэль Надаль 20 сая долларын орлого олжээ.