“Валдай” хэлэлцүүлгийн клубын хүрээнд 16 орны улс төрч Орос улс болон Өрнөдийн харилцааг судална. Тэд өнөөдөр Орос улсын зүүн хойд хэсэгт орших Якутыг зорьж байна. Форумд оролцогчид цөмийн зэвсгийг хураах асуудал, “хүйтэн дайн” эцэс болсон тухай, “европын шинэ бүтэц” байгуулах талаар байр сууриа солилцоно. Оросын удирдлага, засгийн газрын төлөөлөгч, бизнес эрхлэгчидтэй уулзахаар төлөвлөсөн. “Орчин үеийн улс, дэлхийн аюулгүй байдал” олон улсын бага хурал болж байгаа Ижил мөрөн дахь Ярославль хотод тус клуб байрлаж байна. Уулзалт, хэлэлцүүлгийн төгсгөлд 9-р сарын 15-нд хэвлэлийн бага хурал болно. “Риа Новости” агентлаг, “Гадаад болон батлан хамгаалахын бодлогын зөвлөл”, “Дэ Москоу ньюс” сонин, “Орос улс дэлхийн бодлогод”, “Рашиа профайл” зэрэг байгууллага 2004 онд “Валдай” олон улсын клубыг байгуулсан юм. Үүний анхны хурал 2004 онд Их Новгородод Валдай нуурын дэргэд болсон юм. Эндээс тус клубыг нэрлэжээ. Жил тутам олон арван шинжээч цуглаж, гадаадынханд Орос улсыг илүү сайн ойлгуулах сэдвийг хэлэлцдэг юм.