Оросын тамирчин Николай Давыденко, Надежда Петрова, Светлана Кузнецова нар Нью-Йорк хотод болж байгаа АНУ-ын теннисийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний шувтаргын наймны нэгд үлдлээ. “Их дуулга” цуврал тэмцээний энэ улирлын хамгийн сүүлчийнх болох гурав дахь тойргийн тоглолтод Давыденко өмнөх тоглолтод Михаил Южныйг ялсан шведийн тамирчин Марко Кьюддинеллийг хожжээ. Светлана Кузнецова Израилийн тамирчин Шахар Пеэр, харин Надежда Петрова Хятадын тамирчин Цзе Женийг тус тус ялжээ. Вера Звонарева нутаг нэгт Елена Весниныг ялж, шувтаргын наймны нэгд шалгарсан байна. Мария Шарапова болон Динара Сафина нарын тоглолт мөн дууслаа. Мария Шарапова америкийн тамирчин Мелани Оудинд, харин Динара Сафина Чехийн залуу тамирчин Петр Квитовт ялагджээ.