ЗХУ-ын анхны болоод сүүлчийн ерөнхийлөгч Михаил Горбачев оросын өнөөгийн төр засгийг дэмжсээр байгаа ч, терроризм болоод авилгын эсрэг тэмцэлд хангалттай хүчин чармайлт тавихгүй байна хэмээн шүүмжилжээ. Тэрээр хамгийн сүүлд Британийн “Таймс” сонинд өгсөн ярилцлагадаа, Политкова, Литвиненко нарын амийг хөнөөсөн томоохон гэмт хэргийг зохион байгуулж, үйлдсэн хүмүүст зохих шийтгэл ногдуулаагүй, авилгалын эсрэг тэмцлийн тухайд хийхээсээ илүү ярих нь их байгаад харамсаж байгаагаа тэр илэрхийлжээ. Төр засаг улс орны тогтвортой байдлыг бэхжүүлсэн, оросын өнөөгийн удирдлагын бодлого тэр дундаа гадаад бодлогыг бүхэлд нь дэмжиж байна гэж Зөвлөлтийн удирдагч асан хэллээ. Орос улсыг ойлгох бус, хүйтэн дайн төгсгөл болсон ч, Орос улсыг сөхрүүлэхийг эрмэлзсээр байгаа өрнөдийн орнуудын түрэмгийг бодлогын хариу нь тэр өрөө гэж Горбачев үзэж байна. Орос улсын эдийн засгийг нэлээд сүйтгэсэн Оросын тэр үеийн төр засгийг өрнөд 1990-ээд оны турш дэмжиж байсан. Өрнөд улс оронд нь хэрхэн хандаж байгааг харсан хүмүүс өрнөдийн орнуудын талаарх бүтэхгүй санаа сарнисан гэж ЗХУ-ын ерөнхийлөгч асан тэмдэглэв.