Эвслийн хүчний түлш тээвэрлэж байсан машиныг хулгайлсан талбиан хөдөлгөөнийхний эсрэг НАТО агаараас цохилт өгөх үеэр Афганистаны энгийн 6 хүн, Талибан хөдөлгөөний 48 зэвсэгт этгээд үрэгджээ. Эмгэнэлт үйл явдал болсон Кундуз мужийн дарга “Франс пресс” агентлагт өнөөдөр утсаар энэ тухай уламжлав. Талибан хөдөлгөөнийхөн түлш ачсан машины жолоочийг хүүгийн хамт хороосон байна. Зэвсэгт этгээдүүд Кундуз мужийн Бундесверийн баазаас бензин ачсан хоёр машин хулгайлсны дараа ийм хэрэг гарчээ. Германы цэргүүд агаараас дэмжлэг үзүүлсэн байна. Талибан хөдөлгөөнийхнөөс гадна ойр орчмын тосгоны оршин суугчид машинаас бензин юүлж байх тэр үед агаараас цохилт өгчээ. Бөмбөгдөлтийн үеэр амь үрэгдсэн хүмүүсийн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд янз бүрийн тоо дурдаж байсан юм. Энгийн 90, 200, бүр 400 хүн үрэгдсэн гэж бичиж байжээ.