Америкийн цэргийн ачааг Оросын нутгаар дамжуулан Афганистанд хүргэх тухай гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Орос, АНУ-ын ерөнхийлөгч нар 7-р сард Москва хотноо энэ гэрээнд гарын үсэг зурсан юм. Ашиг сонирхол давхцаж байгаа тэр хэсэгт шийдэлд хүрч болохыг баталсан Москвагийн дээд хэмжээний уулзалтын хамгийн гол үр дүн нь энэ баримт бичиг байсан гэж Пентагоны дэд дарга Александр Вершбоу уламжлав. Орос, АНУ цаашид афганистаны асуудлаар хамтран ажиллах тухайлбал Афганистанаас мансууруулах бодис оруулахыг таслан зогссох зэрэгт хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.