“Байгал нуур дахь одод” олон улсын хөгжмийн наадам өнөөдөр Эрхүү хотод эхэлж байна. Нэрд гарсан хэд хэдэн уран бүтээлчид 10 хоног Эрхүүд айлчилна гэж зохион байгуулах хорооноос уламжлав. Хийлч Владимир Спиваков, орган хөгжимчин Гарри Гродберг зэрэг нэрд гарсан хөгжимчдийн концертын тасалбар хэдийн борложээ. Наадмын зарлалын хуудаст Уралын академийн филармонийн найрал хөгжим, Эрхүү хотын захиргааны нэрэмжит симфони найрал хөгжим, “Байгал нуурын одод”залуу хөгжмичдийн симфони найрал хөгжмийн хамтлагийн концерт болно. Эрхүүгийн уугуул төгөлдөр хуурч Денис Мацуев хөгжмийн наадмыг санаачилж, идэвхтэй оролцож байна. Наадмын үеэр буяны дуудлага худалдаа зохиож, олсон бүх орлогыг залуу авьяастанд хөгжмийн зэмсэг авах, Орос улс болон гадаадад болох нэр хүндтэй хөгжмийн уралдаанд тэдний замын зардалд зориулна.