Новосибирскийн орон нутгийг судлах музейд арслан зааны бүрэн араг яс олж, сэргээн засварлаж дууссаны 69 жилийн ойд зориулсан томоохон хэмжээний үзэсгэлэн гаргах гэж байна. Үзэгчид Матильда хэмээх энэ үзмэрийн шинэчилсэн хувилбарыг сонирхоно. Араг ясыг сэргээн засварлахдаа тусгай бэхжүүлэгч бодис шингээсэн байна. Соёо нь зүлгэсэн юм шиг гөлгөр болжээ. Үзэгчид эм арслан заанаас гадна мөсдөлтийн үеийн бизон үхэр, хүрэн баавгай, мөн бух гөрөөс, агуйн арслан, чононцор, аварга буга зэргийн араг ясыг харах боломжтой. Одоогоор оросын палеонтологичид арслан зааны 15 орчим бүрэн араг яс олсноос ердөө хоёр нь эм хүйстэй байна.