“Дискавери” сансрын хөлгийн сансрын нисэгч Жон Оливас болон Кристер Фуглесанг нар шаттлын энэ удаагийн нислэгийн гурав дахь болон сүүлчийн удаа задгай сансарт гарах төлөвлөгөөг биелүүлллээ. Тэд Олон улсын сансрын станцаас гадна 7 цаг орчим ажилласан байна. Сансрын нисэгчид навигацийн нэмэлт төхөөргийг суурилуулж, хурдны датчикийн нэг блокийг солих зэрэг Олон улсын сансрын станцын гадаргууд суурилуулсан тоног төхөөрөмжийн ажиллагааны хэд хэдэн ажил гүйцэтгэсэн юм. Оливас Фуглесанг нар ирэх жил тойрог замд хүргэх шинэ модулийн электрон кабелийг тавьжээ. Үүнээс гадна “сансрын монтажчид” шаттлын өмнөх нислэгээр сансрын нисэгчдийн дутуу орхисон ажлыг гүйцэтгэсэн байна. Энэ удаагийн нисэлг 9-р сарын 8-нд өндөрлөнө.