Ойрын ирээдүйд эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлагатай байна гэж “хорийн” Сангийн сайд нар Лондонд мэдэгдэв. Дэлхийн хоёрдугаар дайны санхүүгийн хямарлаас хойш хамгийн хүчтэй эдийн засгийн шинэ уналтыг бууруулахын тулд энэ бодлогыг үргэлжлүүлэх хэрэгтэй байна гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ. “Санхүүгийн зах зээл тогтворжиж, дэлхийн эдийн засгийн байдал сайжирч байна” гэж хоёр өдөр үргэлжилсэн хуралдааны дараа Британийн сайд мэдэгдсэн юм. Оросын эдийн засаг 2012 онд хямарлын өмнөх түвшинд хүрнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин мэдэгдэв. Орос улсын эдийн засаг 2009 оны 3-р улиралд уналтаас гарна. Эдийн засаг өсөлтийн тогтвортой үедээ байна гэж хэлэх эрт байна гэж тэр тэмдэглэв.