“Байгаль орчмын залуучууд Халх голын баатруудад” нэрийн дор Монгол улсад хийж байгаа экспидиц амжилттай өндөрлөллөө. Зөвлөлт, монголын цэргүүд японы булаан эзлэгчдийг ялсны 70 жилийн ойгоор ийм экспидиц зохион байгуулсан юм. Экспидицид оролцогчид 5 мянга гаруй км зам туулж саяхан Эрхүүгээс ирсэн байна. “Эх оронч” байлдааны ажиллагааны ахмад дайчдын бүс нутгийн олон нийтийн байгууллагын дарга Виталий Корытников олон улсын энэ экспидицийг тэргүүлжээ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович түүнтэй утсаар холбогдсон юм.
Виталий Викторович, энэ экспидицид ямар хүмүүс оролцсон бэ?
Экспидицид ОХУ-ын таван бүс нутаг, Эрхүү мужийн орон нутгийн боловсролын 11 багууллага, Монгол, Польш улсаас оролцсон байгаа. Экспидицид 70 хүн оролцсон. Сурагч, цэргийн сургуулийн сонсогч, “Эх оронч” цэрэг-эх орны хөдөлгөөний гишүүд голдуу энэ экспидицид оролцсон. Экспидицид оролцсон хүмүүсийг нарийн сонгон шалгаруулсан. Үлбэгэр доожоогүй хүмүүс байгаагүй. Экспидицийн үеэр бид нэг том гэр бүл болсон. Бид хамтдаа урт, хүнд зам туулсан юм. Бие биедээ тусалж байсан. Мэдээж хэрэг ОХУ-ын Дотоод хэргийн яамны Дорно-Сибирийн сургуулийн сонсогчдод бусдаас илүү хялбар байсан байх. Жагсаалын бэлтгэл, цэргийн дэг журам, ямар ч нөхцөлд дасан зохицох чадвар энэ бүхнийг тэд хэдийн туулсан. 
Экспидиц ямар маршрутаар хэдэн өдөр үргэлжилсэн бэ? 
Бид 21 хоног аялсан. Тус экспидиц Эрхүүгээс гарсан. Дараа нь Улаан-Үд, Хяхт, Алтанбулаг, Эрдэнэт, Улаанбаатар, Өндөрхаан, Чойбалсан, 1939 онд цэргийн үндсэн ажиллагаа болсон Сүмбэр сумыг дайран өнгөрсөн. Бид 8-р сарын 12-нд хил давж, монголын охид, залуус бидэнтэй нэгдсэн. Ингээд 70 хүний бүрэлдэхүүнтэй болсон. Монгол анд нөхөд экспидицид өндөр түвшинд бэлтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Тэд бүгдийг нарийн төлөвлөсөн байсан. Монголчууд их хурдтай зам хороож байв. Өдөрт төлөвлөснөөр 300 км бус 500-550 зам туулж байлаа. Мөн РОСТО-ДОСАФ олон нийтийн байгууллагын бидэнд өгсөн техник бүх сорилыг төвөггүй гэтэлсэн. Экспидицийн охид, залуус их амжилттай аялсан. Хэн ч ядраагүй, баяр хөөртэй байсан.
Танд болон залууст аялалаас юу хамгийн их сэтгэлд хоногшсон бэ? 
Улаанбаатар хотод 8-р сарын 26-нд болсон баярын ажиллагаанд бид оролцсон. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев болон Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар бидэнтэй уулзсан. Тэд ийм хүнд зам туулсан, мөн аялалын үеэр хийсэн бүхэнд залууст талархасан юм. Тухайлбал Халх голын баатруудын хөшөө дурсгалд цэцэг өргөх, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлэх, тэдэнд бэлэг гардуулсан байгаа. Бид нутгийн оршин суугчдад концерт тоглож, монгол анд нөхдийн зохион байгуулсан бүх арга хэмжээнд оролцсон. Мэдээж хэрэг олон шинэ, сонирхолтой зүйлийг нээсэн. Залуус экспидицид бэлтгэхдээ Халх голын үйл явдлын тухай зөвхөн номноос олж мэдэж байв. Ийм хүнд, урт зам туулаад дайн болсон газрыг нүдээр харсан юм. Орон нутгийн музей, Яковлевийн танкийн бригад тулалдаж байсан Георгий Жуковын командын цэгт очсон байна. Өнөө хир тулааныг санагдуулах нуувчинд хүртэл бид орсон. Биднийг Эрхүүд ирэхэд аялалд оролцогчид хагацах дургүй байлаа. Тэд үзсэн харсанаа, сэтгэгдлээсээ төрөл садандаа ярьсаар байсан. Тэд дахин Монголд очиход бэлэн байгаагаа нэгэн дуугаар хэлсэн. “Байгаль орчмын залуус-Халх голын баатарууд” экспидицийн дарга Виталий Корытниковтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>