БНАСАУ уран баяжуулах төгсгөлийн шатанд байна. Умард Солонгосын ЦТАК агентлаг энэ тухай уламжлав. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тэргүүний нэр дээр илгээсэн холбогдох захидалд энэ тухай дурджээ. Пхеньян олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс хориг арга хэмжээ авах, мөн яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ. БНАСАУ энэ оны 4-р сард баллистик пуужин харвасан юм. Аюулгүйн Зөвлөл энэ алхамыг буруушаасны дараа Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах яриа хэлэлцээнээс гарч байгаагаа зарласан юм. Атомын хөтөлбөрөө сэргээсэн юм. БНАСАУ 5-р сарын төгсгөлд цөмийн ээлжит төхөөргөө туршсан. Үүний хариуд Аюулгүйн Зөвлөл урьд авсан хоригоо чангалсан юм.