НАТО-ийн Агаарын зэвсэгт хүчин Афганистаны хойд хэсэгт цохилт өгөх үеэр олон арван хүн амь насаа алдлаа. Амь үрэгдсэн хүмүүсийн тоо 200-аас давж магадгүй тухай Афганистаны “Пажвок Афган ньюс” мэдээллийн агентлаг тус улсын аюулаас хамгаалах хүчний төлөөлөгчдийн ярьснаас иш татан мэдээлэв. Эвслийн хүчний нисэх онгоцны түлш зөөж байсан бензин тээвэрлэх хоёр машиныг олзолсон Кундуз мужид НАТО-ийн нисэх хүчин цохилт өгчээ. Сүүлийн үеийн албан ёсны мэдээгээр бөмбөгдөлтийн үеэр 90 гаруй хүн үрэгдсэнээс тал нь зэвсэгт этгээдүүд байна. Талибан хөдөлгөөнийхөн нутгийн оршин суугчдад керосин тарааж байх үеэр агаараас цохилт өгчээ.