Орос улсын ерөнхий сайд В.Путин Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибхой Патилтай өнөөдөр хоёр талын худалдаа-эдийн засаг болон эрдэм шинжилгээ-техникийн хамтын ажиллагаа, эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн урилгаар Энэтхэгийн ерөнхийлөгч лхагва гаригт Орос улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээ өчигдөр Москва хотноо боллоо. Талууд худалдааны эргэлтийг 10 тэрбум доллар хүртэл нэмэгдүүлэх зорилт тавьсан тухай Д.Медведев уламжлав. Хямарлын үед ч Орос, Энэтхэгийн худалдаа-эдийн засгийн харилцаа нааштай хандлагаа хадгалж байна. Энэ оны 5 сард хоёр орны худалдааны эргэлт 15 хувиар нэмэгдэж, 2,5 тэрбум доллароос давжээ. Оросын талын мэдээгээр 2005 оноос хоёр талын худалдааны хэмжээ жил тутам дунджаар 30 гаруй хувиар нэмэгджээ. 2008 онд 7 тэрбум долларын хязгаарыг давсан.