Оросын шинжлэх ухаан академийн гишүүн Артур Чилингаровын удирдсан бүлэг судлаачид өнгөрсөн зууны эхэнд алга болсон “Колчакийн алт”-ыг хайхаар “Мир-1” гүнийн усны аппаратаар өнөөдөр Байгал нуурын гүнд буулаа. Аппаратыг иргэний дайны үеийн галт тэрэгний үлдэгдэл олдсон цэгт буулгажээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр эзэн хаант Орос улсын алтны нөөцийн тал орчим хувь буюу 500 гаруй тонн алтыг Казаньд зөөсөн юм. 1918 онд Иргэний дайн дэгдэх үеэр Колчак алтыг эзэмших болжээ. Үүнээс хойш түүний мөр алдарсан байна. Энэ удаагийн аялалын хүрээнд “Мир” аппаратыг хамгийн сүүлд Байгал нуурын гүнд буулгаж байна. Энэ нь Байгал нуурыг хамгаалах асуудалд төр засаг, олон нийтийн анхаарлыг татахад чиглэжээ.