Украины ерөнхий сайд Юлия Тимощенко ирэх жил оросоос авах хийн таамгийг нэмэгдүүллээ. Украины тал энэ жилийн адилаар 27-33 шоо метр нүүр ус төрөгчийн түүхий эд ашиглана гэж тэрээр Киевт болсон засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэв. Хямарлын улмаас 2010 онд худалдан авах хийг 25 тэрбум шоо метр хүртэл бууруулах тухай урьд мэдэгдэж байсан юм. Орос, Украины хооронд үйлчилж байгаа гэрээгээр Киев энэ жил дор хаяж 32 тэрбум шоо метр хий, ирэх жил 41,6 шоо метр хий авах үүрэгтэй юм. Украины ерөнхий сайд Юлия Тимощенко болон Орос улсын ерөнхий сайд В.Путин нар “баримтаар” хийн төлбөр хийж, Украин зохих хэмжээнд хий аваагүй тохиолдолд торгуулийн хориг авахгүй байхаар тохиролцжээ.