Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай хотод байгаа “Магдалена” хөлөг онгоцны оросын далайчид гамшгийн байдалд орж, Владивосток дахь Тээврийн ажилчдын олон улсын холбооноос тусламж хүсчээ. Тэдний хүнс, ус, түлш дууссан ч, хөлгийн герман эзэн нь эдгээрийг нийлүүлэхээс татгалзаж, хариу өгөхгүй байна. Багийн бүрэлдэхүүнд Оросын Приморийн хязгаарын оршин суугчид голдуу Оросын 9 иргэн, филиппин, украин, эстон үндэстэн байна. Тэднийг хүнд байдлаас аврахын тулд олон улсын тус холбоо хөлгийн эзний нэр, оршин байгаа газрыг тогтоохыг оролдож байна. Далайчдад зохих хөлсийг төлж, гэрт нь буцаахын тулд хөлгийг худалдахыг тус холбоо үгүйсгэхгүй байна.