Энэтхэгтэй хийж буй бараа эргэлтээ 10 тэрбум доллар хүртэл нэмэгдүлэх боломжтой гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев үзэж байна. Ойрын үед энэ зорилтод хүрэх бүхий л үндэслэл байна гэж тэрээр Энэтхэгийн ерөнхийлөгч Пратибха Патилтай яриа хэлэлцээ хийсний дараа Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэр ийнхүү мэдэгдэв. Д.Медведев хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл нь эрчим хүч, металлург хэмээн тодорхойлж, тэргүүн зэргийн хамтарсан төсөл нь Кудан-Куламд Атомын цахилгаан станц барих, “Сахалин-1” эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхэд энэтхэгийн компани оролцох явдал юм. Орос улс 2004 онд Энэтхэгт гэрээгээр худалдсан нисэх онгоц тээгч “Адмирал Горшков” хэрэх хөлөг онгоцтой холбоотой асуудлыг зохицуулна гэж талууд найдаж байна. Оросын мэргэжилтнүүд энэ хөлгийг шинээр тоноглоход нэмэлт эх үүсвэр шаардлагатай байгаа юм. Талууд 10-р сард гэрээгээр нэмэлт хэлэлцээнд гарын үсэг зурна гэж “Ростехнологи” корпорацийн тэргүүн Сергей Чемезов үзэж байна.