Хэн нэгний хувь заяаг өөрчил тэгвэл чиний хувь заяа ч гэсэн өөрчлөгдөж магадгүй. Энэ бол Орос улсад сайн үйлсийн шинэ “технологи” нэвтрүүлж байгаа залуучуудын хөдөлгөөний уриа юм. Ганц бие хөгшдийн амьдралыг утга учиртай болгох, хэрэгтэй хөдөлмөр эрхэлэхэд нь туслах зорилготой төслийг “Эмээгийн ногооны талбай” хэмээн нэрлэжээ. Энэ төсөл Селигер-2009 Бүх оросын залуучуудын формд түрүүлсэн хэмээн “Сайхан сэтгэлийн технологи” хөтөлбөрийн дарга Юлия Зимова “Оросын дуу хоолой” радиод ярилаа. Селигерт олон төсөл байсан. В.Путин энэ төслийг сайшаасан юм. Форум өндөрлөснөөс хойш ахархан хугацаанд энэ төсөл хэрэгжиж байна. “Эмээгийн ногооны талбай” төслөөр настай хүмүүсийн асрах байранд хүлэмж барих юм. Нийслэлийн настайчүүдын асрах байранд удахгүй бяцхан ногооны талбай бий болно. Дотоодын бизнес эрхлэгчдийн дэмжлэгээр хүлэмжийг үнэ төлбөргүй барина. 26 настай инженер Константин Беремеш төслийг боловсруулжээ. Тэрээр “Оросын шинэ хүчин” үнэн алдартны шашны залуучуудын хөдөлгөөний гишүүн бөгөөд үндсэндээ сүм хийдийг сэргээн засварлаж байжээ. Константин ганц бие хөгшчүүд суудаг байранд очоод тэдэнд ямар нэг хэрэгтэй, тустай зүйл хийх боломжтой болохыг ойлгосон юм. Настай хүмүүсийн асрах байранд нэг эмээ бий. Тэр бидэнтэй ярилцахдаа ахмад дайчдын байранд суудаг тэтгэврийн насныханд ямар нэг төсөл боловсруулахыг хүссэн юм. Эндээс л бид “Эмээгийн ногооны талбай” төсөл сэдэж, боловсруулсан. Хөгшчүүд ногооны талбайд ажиллаж, тэндээ ногоо тарих талбай байгуулах юм. Москвагийн хөдөлмөрийн ахмад дайчдын байранд анхны хүлэмжээ барьсан. Тэнд ногоо, улаан лууван суулгасан байгаа. Настай хүмүүст энэ жинхэнэ баяр байдаг. Ажиллаж дадсан тэтгэврийн насныхан дахин хөдөлмөрлөх боломжтой болсон. Тэд бүр сэтгэлээсээ ажиллаж байгаа. Хүлэмж байгуулснаар хөгшчүүд дуртай ажлаа эрхлээд зогсохгүй ногооны талбайдаа янз бүрийн жимс, ногоо тарьж байна. Константин Оросын 15 бүс нутагт 40 хүлэмж байгуулахаар төлөвлөж байна. Эмээ нараас гадна ач, зээ нар “Эмээгийн ногооны талбай” төслийн үр шимийг хүртэнэ гэдэгт төслийн зохиогч итгэлтэй байна.  Залуучууд өвгөд хөгшидтэй ярилцах нь чухал гэж би бодож байна. Учир нь залуус хөгшчүүдэд тусалж, хариуд нь өндөр настнууд амьдралынхаа туршид хуримтлуулсан ухаанаас нь суралцана. Тэд сургамжаа шинэ үеийнхэндээ өвлүүлэхэд бэлэн байна.  Селигер-2009 Бүх оросын залуучуудын форум 2009 оны 7-р сарын 2-оос 8-р сарын 11-нд Твер мужид болсон юм. Форумын үеэр 300 сая гаруй рублийн гэрээ, хэлэлцээнд гарын үсэг зурсан юм. Селигер-2009 форумд Оросын 84 бүс нутгаас 50 мянга орчим хүн оролцжээ. Форумын халаа болох “Сайхан сэтгэлийн технологи” нь олон мянган залуус нийгмийн салбарт төсөл хэрэгжүүлэх талбар болж байна.