ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдээллийн ИТАР-ТАСС агентлагийн ерөнхий захирал Виталий Игнатенкотой уулзлаа. Таатай шалтгааны улмаас тэд уулзаж байна. Орос улсад байгуулагдаад олон жил болж байгаа мэдээллийн агентлаг 105 настайгаа золгож байна. Байгуулагдсан мөчөөсөө албан ёсны статустай болсон тэр үед Санкт-Петербургий Цахилгаан мэдээний агентлаг нь францын “Гавас”, Британийн “Ройтер”, америкийн “Ассошиэйтэд пресс” зэрэг дэлхийн мэдээллийн томоохон төвийн тоонд багтсан. Үнэн лавтай, шуурхай байдлаараа ялгарч, мэргэжлийн өндөр түвшинг баталж, ширүүн өрсөлдөөнийг зохих ёсоор тэсэж гарсан. Тус агентлагийн сэтгүүлчид өнгөрсөн арван жилд Орос улс болон дэлхийн дахины түүхэнд болсон цагийг эзэлсэн үйл явдлын гэрчүүд болсон. Энэ бол 1905 болон 1917 оны оросын хувьсгал, хамтралжих хөдөлгөөн, үндэсний эдийн засгийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөө, дэлхийн хоёрдугаар дайны хүнд үе, ЗХУ задарсан, орчин үеийн Орос улс юм. ИТАР-ТАСС агентлагийн 130 гаруй салбар, сурвалжлагчийн цэг ажиллаж байгаа дэлхийн янз бүрийн өнцөг булан бүрээс ирүүлсэн хэвлэмэл болон гэрэл зургийн материал байна. “Та бүхний ажил манай улс оронд чухал: манай улсад оршин суугаа бүх хүнд та бүхэн мэдээ дамжуулж байна. Манайх шиг том улсад энэ чухал” хэмээн Д.Медведев тэмдэглэв.  Танд болон танай хамт олонд амжилт хүсье. Амьдрал байрандаа зогсдоггүй тул та бүхэн цаашид шинэчлэл хийж, ажлын үеэ өнгөрөөсөн хэсгийг өөрчилж, шинийг нэвтрүүлнэ гэж найдаж байна. Өнөө үед зөв гэж байгаа зүйл бол гарцаагүй хөгжил хэмээн ерөнхийлөгч энэ уулзалтын үеэр тэмдэглэсэн юм.  Орос улсын ерөнхийлөгч ИТАР-ТАСС агентлагийн ерөнхий захиралд тус агентлагийн үйл ажиллагааны үр дүнгийн тухай ярихыг хүссэн байна. Бүгдэд байгаа бэрхшээлийн талаар хэлэх, Сочи хотод 2014 онд болох өвлийн олимпийн бэлтгэл ажлын Олон нийтийн зөвлөлийн тэргүүний хувьд ажлынхаа талаар ярихыг хүслээ. Мэргэжлийн хүмүүст сэтгүүчлийн эв нэгдэл нэн чухал болохыг Виталий Игнатенко онцлон тэмдэглэв.  Манай хамт олонд амжилт хүссэнд талархаж байна. Манай хамт олонд энэ нэн чухал. Манайх сэтгүүл зүйн нэгдсэн багаар бид ямагт бахархадаг. Бид сэтгүүлчид болон “дагалдах алба” гэж хуваадаггүй. Бид нэг ажил эрхэлж, бие биедээ тусалдаг. Өнөөгийн байдлаар ИТАР-ТАСС агентлаг Орос улсын мэдээллийн орон зайд чухал байр суурь эзэлж, олон улсын талбарт зохих нэр хүндтэй байна. Албан ёсны статус олон үүрэг гүйцэтгэж байна. Энд тэнд байгаа хүмүүс энэ мэдээлэлд итгэж байхын тулд мэдээллийн талаар шуурхай, үнэн зөв мэдээлэх хэрэгтэй. “Оросын дуу хоолой” радиогийн сэтгүүлчид ИТАР-ТАСС агентлагийн ажил нэгт нөхөддөө баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүсч байна.