Грекийн эрдэмтэн Николас Саррис эртний библийн шинэ хэсгийг илрүүлжээ. Британийн “Индепендент” сонинд мэдээлснээр Египет дахь гэгээн Екатерины сүмийн номын сангаас гар бичмэлийн гэрэл зургийг судлах үеэр мэргэжилтэн 18-р зууны номын хавтаснаас Синаитикусын дүрмийн хэсгийг олсон байна. Манай эриний өмнөх 350 жилд бүтээсэн христосын зохиолыг грекээр ийн нэрлэдэг байна. Эрдэмтэн Саррисын илрүүлсэн хэсгийн ердөө дөрөвний нэгийг энгийн нүдээр харах боломжтой. Судлаач Гэгээн Екатерина сүмийн номын санчаас номын хавтсыг анхааралтай харахыг хүссэн захидлыг интернетээр илгээжээ. Үүнийг судалсны дараа эрдэмтэн Саррисын зөв болохыг гэгээнтэн баталсан байна.