“Форбс” сэтгүүлд нийтэлсэн таамгаар Москва хот Нью-Йорк, Лондон эсвэл Парис хотын адилаар дэлхийн нийслэлийн титэм зүүх бүрэн боломжтой юм. Энэ нөлөө бүхий сэтгүүлийн шинжээчид хөгжиж байгаа зах зээл, капиталын урсгал, хөдөлмөрийн нөөц, дэд бүтцийн хөгжлийн хурд зэргийг анхааралдаа авчээ. Орос улсын нийслэл ЗХУ задарсны дараа дүр төрхөө эрс шинэчилсэн гэж тэд тэмдэглэж байна. 10 сая хүн амтай Москва хот өнөөгийн байдлаар Европын хамгийн том хот бөгөөд улам өргөжих боломжтой юм. Дэлхийн нийслэлийн титмийн төлөө Хятадын Шанхай, Бээжин, Энэтхэгийн Мумбай, Бразилийн Сан-Паулу, Канадын Калгари, Эмиратын Дубай, Австралийн Перт, эрчимтэй хөгжиж байгаа Хьюстон, америкийн Техас муж улсын Даллас хот зэрэг байна.