Хятадын төв телевиз 9-р сарын 10-аас орос хэлээр нэвтрүүлэг цацаж эхэллээ. Харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хятад улс болон ТУХН-ийн орнууд, орос хэлээр ярьдаг бусад улстай санал бодлоо солилцох нь телевизийн сувгийн гол зорилт хэмээн дэд ерөнхийлөгч Жан Чанмин өнөөдөр энэ тухай Бээжинд мэдэгдэв. Эфирийн ихэнх цагийг мэдээллийн хөтөлбөр эзэлнэ. Зугаа цэнгэл, танин мэдэхүйн нэвтрүүлгээр орчин үеийн Хятад улс, түүний түүх, соёлтой танилцуулна. ТУХН-ийн улсууд болон Балтын тэнгис орчмын оршин суугчид 300 сая орчим хүн сувгийг үзэнэ. Хятадад Орос хэлний жил өрнөж байгаа, Хятад болон Орос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан тевевизийн сувгийг нээжээ.