Саяно-Шушены усан цахилгаан станцад гарсан ослын шалтгааныг тодруулах мөрдөн шалгалтыг 9-р сарын 15 хүртэл сунгалаа. Ослын шалтгааныг тодруулахад нэмэлт судалгаа, дүн шинжилгээ хийх шаардлагатай тул энэ хугацааг сунгасан юм хэмээн Улсын техникийн хяналтын газрын дарга Николай Кутьин мэдэгдэв. Усны хүчтэй цохилтоос осол гарсан гэх урьдын хувилбарыг үгүйсгэж байна. Саяно-Шушены усан цахилгаан станцад 8-р сарын 17-нд Орос улс төдийгүй Европт томоохонд орох осол гарсан юм. Машины барилгад ус цутгаж, барилгыг сүйтгэсэн юм. Ослын үеэр 73 хүн үрэгдэж, 2 хүн сураггүй болсон юм.