Умард Осетийн Беслан хотод 5 жилийн тэртээ болсон алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн хойноос өнөөдөр үнэн алдартан, лал, иудеийн шашинтнууд мөргөж байна. Москва хотын үнэн алдартны шашны нэгэн сүмд өнөөдөр хамба Кириллийн ерөөлөөр хойтын буян үйлдэнэ. Хойд Кавказын лалын шашинтнууд Бесланд болсон эмгэнэлт үйл явдалд өртсөн хүмүүсийг онцгой дурсаж байна. Ариун бямба гаригийн өдрийн уулзалтад бэлтгэж байгаа иудейн шашинтнууд баасан гаригт Еврейн сүмд хойтын буян үйлдэнэ. 2004 оны 9-р сарын 1-нд Зэвсэгт этгээдүүдийн эзэлж, 1200 хүнийг 3 өдөр барьцаалсан Бесланы 1-р сургуулийн үүдэнд хойтын буян үйлдэж байна. Хонх цохисны дараа нэг минут номхон зогсож, террористудын гарт үрэгдсэн хүмүүсийн тоогоор 335 бөмбөлөг хөөргөнө. Амь үрэгдэгсдийн олонх нь хүүхдүүд байна. Тэднийг нутаглуулсан Бесланы оршуулгын газар талийгчдын нэрийг дурдана.