Токиогийн тохойд 64 жилийн тэртээ америкийн “Миссури” хөлөг онгоцонд ЗХУ, АНУ, Их Британи, бусад улсын төлөөлөгчид Япон улс бууж өгөх тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм. Дэлхийн хоёрдугаар дайнд ийнхүү цэг тавьжээ. 1939 оны 9-р сарын 1-нд эхэлсэн дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг өчигдөр Польшид хүндэтгэв. Нацист Герман 70 жилийн тэртээ энэ улсад халдаж, 57 орныг татан оролцуулсан, хүн төрлөхтний түүхийн хамгийн их цус урсгасан дайн дэгдээсэн билээ. Дайнд 50-70 сая хүн амь насаа алдсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны шалтгаан, алдааны тухай маргаан өнөө хир үргэлжилсээр байна. ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг эргэн харахдаа улс төрчид заримдаа утгагүй зүйл ярьж, хэлдэг. Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн мэдэгдсэнээр Польш улс фашистуудыг бүрэн амжилттай няцаасан болж таарж байна. Улаан арми саад болоогүй бол тэд ялах байсан гэнэ. Герман болон бусад улстай Чехословакийг хуваахад Польш оролцсон нь “их нүгэл” байсан гэж тэр хэллээ. Польшийн Гданьск хотод дурсгалын ажиллагаанд оролцож байгаа Орос улсын ерөнхий сайд В.Путин дэлхийн хоёрдугаар дайны шалтгааны тухай ярихдаа, дэлхий ертөнц хэтэрхий их үнэ төлсөн энэ эмгэнэлт үйл явдал эхлэхийн өмнө бүх тал багагүй алдаа хийсэн гэж тэмдэглэв. Орос улс өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Бусад орон үүний адилаар алдаагаа хүлээн зөвшөөрнө хэмээн хүлээх эрхтэй гэж В.Путин мэдэгдэв. Би одоо ямар нэг үнэлэлт өгөхгүй. Би үүний тулд энд ирээгүй. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгал, нацизмын эсрэг тэмцэлд польшийн ард түмний байгуулсан гавьяаг хүндэтгэхээр энд ирсэн гэж В.Путин тэмдэглэв. Түүхийг бодитой үнэлэх тухай ярих бол энэ дайн ганц бус олон янзын өнгөтэй, олонх нь их алдасныг бид ойлгох хэрэгтэй. Энэ бүх үйлдэл ямар нэг хэлбэрээр фашист Германы эсрэг томоохон хэмжээний халдлага эхлэх нөхцлийг бүрдүүлсэн юм. Бодитой дүр зураг харахыг хүсч байгаа бол бид үүнд анхаарах ёстой. Хэрэв хэн нэг нь энэ хатаж, хөгцөрсөн талхнаас үзмийг нь өөртөө авч, бүх хөгцийг нь энэ үйл явцад оролцогчдын нэгд үлдээх гэж байгаа бол сайн юм олохгүй. Дэлхийн хоёрдугаар дайн нэг цагт эхлээгүй. Нацистуудтай янз бүрийн гэрээ, хэлэлцээ байгуулж тэднийг номхруулах гэсэн 1934-1939 оны хооронд хэрэгжүүлсэн бүх оролдлого улс төрийн үүднээс аюултай төдийгүй, ёс зүйд үл нийцэж байсныг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэж В.Путин мэдэгдэв. Энэ бүх үйлдэл тэрчигтээ эмгэнэлд хүргэсэн. Молотов-Риббентропын гэрээ нь европын гүрнүүдээс ЗХУ гитлерийн Германтай байгуулсан сүүлчийн бичиг баримт юм. Үүнээс өмнө 1934 оноос польш-германы гэрээ байгуулсан юм. Хоёр талын үндэст тулгуурласан энэ гэрээ шиг үл халдах тухай хоёр талын гэрээ байсан. Үүнээс өмнө 1938 онд Мюнхений гэрээ, эсвэл “Мюнхений хуйвалдаан” гэж нэрлэдэг гэрээнд гарын үсэг зурсан юм. Гэрээнд 9-р сарын эцэст гарын үсэг зурсны дараа Польшийн тэр үеийн засгийн газар Чехословакид тулгах бичиг өгч, Вермахттай хамт нэг өдөр энэ улсын нутаг дэвсгэрт цэргээ оруулсан юм.  Европын зарим орон түүхийн тооцоо хийх оролдлогоосоо татгалзах цаг болсон. Амиа бодсон байр сууриа тулгах бус түүхийн бүх нарийн ялгааг харгалзаж, өнгөрсөн үеийн бэрхшээлтэй асуудлыг ард орхиж, урагш хамтдаа алхах нь чухал байна. Ийм хариуцлагатай хамтарсан бодлогыг бодит байдал шаардаж байна.