Орос, Монголын эрдэм шинжилгээний хүрээнийхний дунд нэр нь түгсэн, оросын монгол судлаач, түүхийн ухааны дэд эрдэмтэн Елена Бойкова 60 нас хүрлээ. Елена Владимировна Москвагийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль төгсөөд Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины судлалын хүрээлэнд 40 жил ажиллаж байна.  Сайн боловсрол эзэмшсэн Елена Бойкова янз бүрийн салбарт хүчээ сорих байсан. Тэрээр монгол хэлнээс гадна англи хэл сайн эзэмшсэн юм. Гэсэн ч тэрээр маш их хайрлаж, ямагт бахдаж байдаг Монгол Улсын түүхийг судлах болжээ. Энэ зүгээр ч нэг үг биш юм. Елена Владимировна “Оросын дуу хоолой” радиогийн хөтөлбөрт оролцох бүрт нэг бус удаа үүнийг мэдэрсэн билээ. Д.Медведев Монгол Улсад айлчлахын өмнө тэрээр “Комсомольская правда” радиогийн шууд нэвтрүүлэгт оролцсон байна. Радио сонсогчид Халх голын тулалдааны үйл явдал, Монголын өнөөгийн байдал, монголчуудын уламжлал, ёс заншлын тухай сонирхолтой ярилцлага сонссон юм. Энгийн сонсогч бүрт ойлгомжтой хэлээр энэ бүхнийг ярисан.  Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Елена Бойковагийн ажил нэг нөхөр, улс төр судлалын ухааны доктор Галина Сергеевна Яскинтай уулзсан юм. Тэрээр ажил нэгт нөхрийнхөө талаар ийнхүү ярьж байна:  Елена Бойкова 1971 оноос Дорно Дахины хүрээлэнд ажиллахдаа, оросын монгол судлалд багагүй хувь нэмэр оруулсан. Тэрээр олон арван эрдэм шинжилгээний нийтлэл, гагц зохиол, Монголын түүхийн талаар хэд хэдэн ном бичсэн юм. Монголын түүх, соёл, эдийн засгийн асуудлаар дотоодын хэвлэлийн номын жагсаалт гаргасан нь түүний гол амжилт юм. Энэ хэвлэл Оросын монгол судлаачдын ширээний ном болсон. Гадаадад оросын монгол судлалыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд Елена Бойковын гүйцэтгэж буй үүргийг тэмдэглэмээр байна. Тэрээр Олон улсын Алтайн бага хурал, Монгол судлаачдын олон улсын холбоо, Төв Азийг судлах Европын Холбоо зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын гишүүн билээ. Елена Бойкова олон улсын энэ байгууллагын хуралд байнга оролцож, англиар илтгэл тавидаг. Түүний бас нэг ном удахгүй хэвлэгдэх гэж байна. Өнгөрсөн зууны эхэнд Монголын нутаг дэвсгэрт аялсан цэргийн экспидицийн үйл ажиллагааны тухай ном юм.  Манай хүрээлэнгийн босгыг алхасан тэр цагаас мэдэх болсон ажил нэгт нөхөр Елена Бойковадаа аз жаргал, эрүүл энх, бидэнд ойр Монгол улсыг судлах талбарт улам их амжилт гаргахыг ерөөе. Елена Владимировнагийн анд нөхөд, бүх монгол анд нөхөд түүнд мөн сайн сайхныг ерөөж байгаа гэдэгт итгэлтэй байна.
<сонсох