Дэлхийн шилдэг самбо бөхийн тамирчид Москва хотод цуглана. Тэд “Дружба” спортын ордонд 9-р сарын 4-6-нд болох тэмцээнд оролцоно. Оросын шигшээ багаас гадна ур чадварын түвшингээр дэлхийд тэргүүлдэг 8 баг тэмцээнд оролцоно. Тухайлбал Болгар, Белорус, Украин, Казахстан, Өмнөд Солонгос, Гүрж, Монгол, Венесуэлийн шигшээ баг хүчээ сорино. Багийн тэмцээнд зөвхөн эрэгтэйчүүд 52,57,62,68,74,82,100 болон 100-аас дээш кг жинд өрсөлдөнө.