Саяно-Шушены цахилгаан станцад осол гарсны дараа Енисей мөрөнд орсон нефть бүтээгдэхүүнийг тэндээс цэвэрлэж дуусч байна. Голын гадаргууд олон арван км талбай бүхий тосон бүрхүүл үүссэн байжээ. Онц байдлын яамны ажилтнууд голын нэг эргээс нөгөө эрэг хүртэл урсгалын дагуу тусгай хаалт хийж, нисдэг тэрэгнээс нефть бүтээгдэхүүнийг шингээдэг бодис цацав. Тосон бүрхүүл Енисей мөрний голдирлын хөрсөнд ороогүй тул ундны ус бохирдоогүй гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газраас уламжлав. Европт томоохонд орох Саяно-Шушены усан цахилгаан станцад 8-р сарын 17-нд осол гарсан юм. Станцын машины барилгын хэсэгт ус цутгаж, сүйтгэжээ. Сүүлийн үеийн мэдээгээр тэнд 73 хүн үрэгдэж, хоёр хүн сураггүй байна.