Индонезийн Ява аралд өнөөдөр хүчтэй газар хөдлөв. Рихтерийн шаталбараар 7,4 баллын хүчтэй газар хөдөлсөн бөгөөд газар хөдлөлтийн төв Жакарт хотоос өмнө зүгт 200 км зайд, 60 гаруй км-ийн гүнд байна гэж газар хөдлөлтийн судлаачид мэдэгдэв. Хүний амь эрсдсэн, гэмтэж бэртсэн хүмүүсийн тухай мэдээ хараахан алга байна. Нийслэлд худалдааны төв, олон ажлын байрнаас хүмүүсийг гаргажээ. Газар хөдлөлтийн төвөөс 100 км радиуст орон нутгийн шинжтэй цунами болох тухай мэргэжилтнүүд анхааруулж байсан юм. Зүүн өмнөд Азид 2004 оны 12-р сард болсон хүчтэй цунамид янз бүрийн оронд хэдэн зуун мянган хүн амь насаа алдсан юм.