Грект өнөөдөр өглөө хоёр дэлбэрэлт болжээ. Улсдаа хэмжээгээр хоёрт ордог Салоника болон Афин хотод минажуулсан машин дэлбэрсэн байна. Афин хотын үнэт цаасны биржийн ойролцоо тавьсан микро автобуст мина байрлуулсан байжээ. Барилга нэлээд сүйдэж, машины ойролцоох түймрийг унтараажээ. Азаар хүний амь эрсдээгүй ч, нэг эмэгтэй шархадсан байна. Салоника хотод Македони, Фракия мужийн хэрэг эрхэлэх яамны дэргэд дэлбэрэх хэрэгсэл ажиллажээ. Дэлбэрэлтийн хариуцлагыг одоохондоо хэн ч хүлээгээгүй байна. Ийнхүү дэлбэрэлт үйлдэнэ хэмээн урьд цагдаагийнханд утсаар заналхийлж байжээ. “Хувьсгалт тэмцэл” бүлэглэл үүнийг үйлдсэн гэж цагдаагийнхан үзэж байна.