Афганистанд “Талибан” хөдөлгөөний зэвсэгт этгээдүүд өнөөдөр дахин халдлага үйлдлээ. Тус улсын нийслэл Кабул хотоос хойд зүгт 100 км зайд орших Лагман мужийн Мехтерлам хотын лалын сүмд орон нутгийн засаг захиргааны зөвлөлгөөн болж байх үеэр амиа золиослогч этгээд өөрийгөө дэлбэлсэн байна. Урьдчилсан дүнгээр 10 хүн үрэгдэж, олон арван хүн шархадсан юм. Захиргааны албан тушаалтнууд амиа алдсан байна. “Аль-Арабия” телевизийн мэдээлснээр Хамид Карзайн шадар тус улсын Аюулаас хамгаалах хүчний дарга Абдулла Лагмани амь үрэгдсэн байна.