Оросын мансууруулах бодисын худалдаанд хяналт тавих Холбооны алба Иранаас афганистаны гашиш оруулж ирдэг хоёр сувгийг таслан зогсоожээ. Тус яамны төлөөлөгч Василий Рогозин мэдэгдэхдээ, Башкир болон Иванов мужид 8-р сарын эцэст тусгай ажиллагаа явуулж энэ сувгийг таслан зогсоожээ. Мансууруулах бодистой тэмцэх цагдаагийн ажилтнууд нийт дүнгээр 152 кг гаруй гашиш хураажээ. Мансууруулах бодисны наймаа эрхэлдэг гэмт бүлэглэл уг гашишийг 86 сая гаруй рублээр авах бодолтой байж.