Абхазийн ерөнхийлөгч Сергей Багапш тус бүгд найрамдах улсын тэнгисийн хил зөрчиж байгаа гүржийн хөлөг онгоцыг устгах тушаал өгчээ. Гүрж Хар тэнгист дээрмээ зогсоохгүй байгаа тул ийм алхам хийхээс аргагүй боллоо гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдэв. Абхазийн чиглэлд яваа хөлөг онгоцыг гүржийн тал эзэлсэн сүүлд болсон үйл явдлыг Багапш Сомалийн дээрэмчдийн үйлдэлтэй дүйлээ. Тэд зохих шангаа авах ёстой. Абхазийн цэрэг-тэнгисийн флотын хүчээр дээрэмчдийн эсрэг ажиллагаа явуулна гэж Багапш хэллээ.