“Химена” хар шуурга ойртож байгаатай холбогдуулан Мексикийн Доод Калифорни хойгийн өмнөд хэсгээс 5 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Бүх хүнийг ус, хүнсний зохих нөөцтэй тусгай тоноглосон хорогдох газар байрлуулсан байна. Мексикийн эрх баригчид нисэх буудал, Ла-Пас болон Лос Кабос зэрэг тэнгисийн боомтыг хаахаар шийджээ. Цаг уурчдын мэдээлснээр өнөөгийн байдлаар “Химена” хар шуурга дэгдэх магадлал гамшгийн аюулын хамгийн дээд түвшин таван баллаас гурван балл хүртэл буурчээ. Шуурга Доод Калифорни хойгийн өмнөд хэсэгт 175 км зайд байна. “Химена” Номхон далайд тохиож буй 10 дахь хар салхи юм.