Олон улсын сансрын станцад залгасан Америкийн “Дискавери” шаттл хөлгийн сансрын нисэгчид анх удаа задгай сансарт гарлаа. Тэд дулаан зохицуулдаг системд ашигладаг шингэн аммиакийн станцын гадаргуу дахь хуучин хөнөгийг авч, дэлхийд буцаахад бэлтгэжээ. Сансрын нисэгчид пүрэв гаригт “сансрын зугаалга” хийхдээ шинэ хөнөгийг суурилуулна. Аялалын үеэр “Дискавери” хөлгийн багийнхан задгай сансарт гурван удаа гарна.