Франкфурте-на-Майнед өнөөдөр болох Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зөвлөлгөөнд олон улсын зуучлагч “зургаагийн” төлөөлөгч оролцоно. Үүнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн, Герман улс багтдаг. Ираны асуудлаарх Москвагийн байр суурь өөрчлөгдөхгүй. Орос улсын Гадаад хэргийн яам хоригийг чангалах нь зохисгүй, Тегерантай яриа хэлэлцээ хийх шаардлагатай гэж үзэж байна. Ираны талаар баримтлах бодлогоо чангалахыг хэд хэдэн орон урьд мэдэгдсэн юм. Тухайлбал Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Иран цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж, Тегераны эсрэг “мэдээгүй болгох хориг арга хэмжээ” авахыг шаардсан юм. Юуны түрүүнд Ираны удирдлага “зургаатай” яриа хэлэлцээ хийх шинэ төлөвлөгөө танилцуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.