Орос улсын ерөнхий сайд В.Путин Болгарт эрчим хүчний нэг төслөөс татгалзахыг үгүйсгэсэнгүй. Хэрэв Софи эдгээрийн аль нэг нь Болгарын ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзвэл оросын тал түүнээс татгалзана. Энэ хоёр талын харилцаанд бэрхшээл үүсгэхгүй. Москва болон Софи хоёр орны сонирхолд нийцэх өөр төсөл олно гэж В.Путин Болгарын ерөнхий сайд Бойко Борисовтай Польшийн Сопот хотод уулзахдаа мэдэгдсэн юм. Тус улсын саяхан байгуулсан засгийн газар Орос улстай хамтарсан хэд хэдэн төслийг судлахад хугацаа хэрэгтэй гэж Путин хариуллаа. Тухайлбал “Өмнөд Урсгал” хийн хоолой, оросын нүүрс ус төрөгчийн түүхий эдийг Европт хүргэх Бургас-Александруполис хийн хоолойг барина. “Өмнөд урсгал” төслийг хэрэгжүүлэхэд Болгарт бэрхшээл байхгүй гэж Борисов хэллээ. Харин Бургас-Александруполис хийн хоолойн экологийн бэрхшээлийн тухайд орон нутгийн хоёр санал хураалт явуулна.