Армени, Турк улс хоёр талын харилцаагаа хэвийн болгоход бэлэн байгааг Москва сайшааж байна. Энэ шийдвэр бүс нутгийн байдлыг эрүүлжүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд нөлөөлнө гэж Орос улсын Гадаад хэргийн яам мэдэгдэв. Турк, Армени дипломат харилцаа тогтоогоогүй бөгөөд хоёр орны хилийг 1993 онд хаасан юм. Швейцарийн зуучлалаар бараг хоёр жил үргэлжилж байгаа Арменитэй хийсэн яриа хэлэлцээнд улс төрийн дотоод зөвлөлгөөн хийх тухай тохиролцжээ. Яриа хэлэлцээ сар хагас үргэлжилж, дипломат харилцаа тогтоох зэрэг хоёр протоколд гарын үсэг зурсанаар өндөрлөнө.