Орос улсын эдийн засгийн хөгжлийн яам 2010 оны ДНБ-ийн өсөлтийн таамгийг дээшлүүллээ хэмээн Засгийн газрын дэд сайд, Сангийн сайд Алексей Кудрин хэллээ. Таамаг хэр өөрчлөгдсөнийг тэр тодруулсангүй. ДНБ 2010 онд 1 хувиар өснө гэж урьд таамаглаж байсан юм. Түүний хэлснээр зах зээлд тогтсон рублийн доллартай харьцах ханш оросын эдийн засгийн бодит байдалд нийцэж байна. Баррель нефтийн үнэ 54-55 доллар, түүний орлого төлөвлөсөн 6,6 триллион рублээс давна. Үүнд тулгуурлан төсвийг бүрдүүлнэ гэж сайд сэтгүүлчдэд мэдэгдэв.