Европын эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад Ираныг эрчимтэй татан оролцуулах нь зохистой хэрэг хэмээн Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэв. Тэрээр уламжлал ёсоор Москвагийн улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн оюутнуудад хандан үг хэлэхдээ, Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээ хийж, зөвхөн улс төрийн арга замаар шийдэх боломжтой хэмээн тэмдэглэжээ. Тус улсыг тусгаарлаж, хүч хэрэглэнэ хэмээн заналхийлэх бус хамтын ажиллагаанд бүрэн татан оролцуулах нь Тегеранд нөлөөлөх цорын ганц арга зам юм. Улс төрд нэг талыг барьсан үйлдэл үр ашиггүй болохыг Сергей Лавров тэмдэглэв.